ҮЛ ТАНИХ ӨДРҮҮД

Дамдинсүрэнгийн Урианхай
"ОГТЛОЛЦОХУЙ"-гаас хэдэн шүлэг... Элеги /таталбар/ Ширгэлгүй үлдсэн жижигхэн горхинд
Жигтэйхэн их баярлах юм
Шинээр цухуйсан аймшиггүй нахианд
Үхтлээ их баярлах юм
Өөр баярлах юм ч
Амьдралд өнөө алга даа!..
Ө-ө, нэг юм байна,
Мартчихаа шахлаа,-
Үхсэн хүнд!..

"Дамдинсүрэнгийн Урианхай" цааш унших »
No title
Эрээд л яваад байсан. Олдоггүй. Уг нь их тодорхой зааж өгсөн дөө... Хэд дахин ч явав даа. Тэгэхээс тэгэх гэсэн шиг ив ижилхэн... Утас цохив. Уурлах байх даа гэж түгшивч дүүрсэн хэрэг. "Тэнд"... гэж ууртайгаар хэлээд утсаа таслав. Ахиад л явлаа. Олдоггүй ээ... Цөхрөл... Буцахаас даа. Яг эргэтэл нүдний үзүүрт. Ёхх ашгүй тэгмээр дээ. Мушийгаад явж очив. Тэр цаанаас гарч ирлээ. Уурлах болов уу гэсэн харин үгүй. Бүр инээж байна. Хүрч очив. Их олон юм ярилаа. Би толгой дохиж, эсвэл бодлогоширч, бүр заримдаа хөмсөг зангидаж суув. Явах боллоо. Удтал алхаж ядарсан хөл сульдсан ч тархи сэргэг болжээ. Түүний үг тархийг минь цоо цоо өрөмдөж орхисон шиг. Тэр нүхээр одоо их олон юм алган дээр тавьсан шиг ил харагдаж байна. Гэхдээ нүх төдий л том биш учраас харсан бүхэндээ хүрэхэд хангалтгүй юм. Түүнд ганц эелдэг үг ч хэлээгүйгээ санав. Үгүй ээ хэлээгүй нь зөв юм.
"No title" цааш унших »
...

Тэмүүлж, дурлаж, тэндээс ийшээ зугатсан ч эргэж алхмаар, эргээд тэнд, тэдэн дунд очмоор... Тийм адын хүслийг илбэ жидийн салхин хөөрөгдөж хөөс мэт хөх дөл тархи зүрхийг дүүргэн хоосолно...

Би хайр дурлалын өчүүхэн боол

Энэ дурлалын эргүүлгээс яаж гарах вээээээ... Дурлаж дурлуулсан хүмс чинь уг нь нээх жаргацан бдаг биз дээ. Гэтэл би гэж яацарцын...зовжээнэ оо, муухай байна :(

Хачин...

...

Торгомсог алчуур хөлийн дор
Тогтоол ус мэт тунаран унахад
Гэзгээрээ би хөхөө халхлаад
Гэнэт ассан дэн мэт
Гэрэлтэн үлдсэн

Биегүй хоосон, бас харцгүй
Битүүхэн оргилсон дурлалгүй
Бүтээж орхисон натур мэт
Надад бүү шуна. Энд хайр байхгүй
Энэ зүгээр л агшин, ахуй... 

Р.Энхтуяа /Эмүжин/-гийн гоё шүлэг. Үнэн зүрхнээсээ хэн нэгэнд ингэж уншмаар болоод... Гэтэл бас зүүн хөхний цаахантаа хөндүүрлэх нь "худлаа шүү" гэж хэлээд ч байх шиг Хачин...

...

Нэг л сайхан үгийг хэлчихмээр, нэг л удаа сэтгэлээ цэлмэтэл учралдмаар ч дотроос минь чанд хатуугаар "Хэрэггүй" гэж зандрах тэр л дуунд захирагдаж уруулаа хэмлэн хэмлэн суунам...

Харууслын аяз
Л.Өлзийтөгсийн шүлгээр хийсэн болоод ч тэр үү... их гоё дуу болсон санагддаг. Дууны үг бичдэг Ган-Очир билүү нэг нөхөр эх шүлгийг жаахан өөрчлөөд туучихсан бололтойм билээ ккк. Харин би "Тэнгэрт ургадаг модод" номноос л энэ шүлэг Өлзийгийнх болохыг мэдсэн.
"Харууслын аяз" цааш унших »
Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар
Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар
Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод,
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол

Зогсоод л баймаар
Урсталаа,
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод,
Зогсоод л баймаар...    /Л.Өлзийтөгс/ 

Цаасан онгоц
Цастай өглөө тагтан дээр цаасан онгоц.
Төөрсөн зүүдийг минь авчирсан юм шиг санагдах. 
Магадгүй яг минийх шиг бага насыг амталж буй хэн нэгэн ганцаардмал жаал түүнийг хийж хөөргөсөн ч юм болов уу.
Цаасан онгоцондоо хэтэрхий их, эсвэл огт биелэшгүй хүсэл шивнэчихсэнээс өндрийн холд хөөрч амжилгүй манай цонхыг оносон ч байж мэднэ.
Нямбайлсан эвхээсийг нь задлах гэснээ больж буцаан нисгэв.
"Цаасан онгоц" цааш унших »
Юуны ч төлөө юм...

Юуны ч юм төлөө цаас үрэх охиндоо зориулж
Юу ч болоогүй мэт дэвтэр худалдан авах ээж минь
Давчдавч, уужравч бичихээс аргагүйд
Дахиад л цаас үрэхээр ширээний ард суух...

Хүйтэн үг

Хүв хүйтэн үг

Бүсгүйн амнаас яаж гарч байна

Бүр итгэмээргүй

Өвөл гэдэг улирал биш

Ердөө л энэ бүсгүйн үг байх...     /Ойдовын Сономпилийн ийм нэг мөрт байх.../

 

Жингэнэх нь яг л мөс шиг тийм хүйтэн үгээр хайруулчихаад
Жиндүүхэн л сууна даа, би ч бас...

Шүнтаро Таникава
    Сонин дээрээс санаандгүй гоё шүлгүүд олоод уншчлаа. Японы суут шүлэгч Шүнтаро Таникава. 1931 онд төржээ. 17 настайгаасаа шүлэг бичиж эхлэн 21 насандаа анхны түүвэр болох "Хорин тэрбум гэрлийн жилийн уйтгар" номоо хэвлүүлсэн нь урьд өмнө байгаагүй шинэлэг утга уянгын илэрхийлэл болж чадсан. Шүнтаро Таникаваг дайны дараах Японы яруу найргийн тугийг өргөсөн манлайлагч хэмээн үздэг юм байна. Саяхан түүний шилмэл 100 шүлэг нь багтсан "Сонгомол шүлгүүд" номыг орчуулагч С.Хадаа монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн юм байна шүү. Олж авдаг хэрэг ээ. Сонин дээрх хэдэн шүлэг нь надад лав маш их таалагдлаа. "Миний бүсгүй хүний онол", "Цус"... ер нь л бүгд янзтай санагдлаа.      Номын өмнөтгөлд "Хагас зууны тэртээгээс өнөөдрийг хүртэл хүн ба хүн төрөлхтөн, амьдрал ба амь насны тойрогт эргэлдэж онгон байгаль, хайр сэтгэл ба амьдрал үхлийг үлэмж тунгаасан. Тиймээс хүний далд сэтгэлгээ, сэтгэхүйг тодорхой гаргадаг биз ээ. Бүтээл дотор нь сэтгэл хөдлөл (өрөвч), дэлхий (орчлон), дуугүй (уйтгар), хэлбэргүй хөгжмийн утас мэт холбогдон хөвөрч байдаг юм. Яруу найрагчийн хувь заяа хоёр янз. Нэг нь цагийн тоосонд дарагдаж амьдаараа оршуулагдана. Эсвэл эсрэгээрээ цаг хугацааны эзэн болно. Таникава бол хоёр дахь нь юм. Үнэндээ бүтээлийг нь уншиж байхад зууныг даван туулсан суу билэгтэнтэй ярилцах мэт сэтгэгдэл төрдөг" гэж Хятадын алдарт яруу найрагч, утга зохиолын доктор Тиан Юан өгүүлсэн байна гэнэ. Аа бас энэ эрхэм хүн шилдэг бүтээлээрээ Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшээд байгаа юм байна.
"Шүнтаро Таникава" цааш унших »
...............................

Нулимс мэлтрэн, мэлтрэн... Тэсгэл алдран... Утсаа аваад бичнэ.

Найзын дугаар... Илгээх... Азнана. Жаргалтай инээж, эсвэл санаашран суухад нь би... Үгүй ээ, хэрэггүй.

Тэгэвч нулимс мэлтрэн, мэлтрэн... Тэсгэл бүр алдран... Утсаа шүүрээд бичнэ.

Түүний дугаар... Илгээх... Бодлогоширно... Ямар ч шалтгаантай байсан би... Үгүй ээ, хэрэггүй.

Эцэст нь ээж рүүгээ залгана. Ивээлт нарны цацраг алтан эрдэнэ, ижий таны минь.... дууны үргэлжлэл шиг ээжийн минь хоолой...

-Ээж ээ!

-Яасан миний охин?

-Ммм... Яагаа ч гүй ээ, сайхан амраарай гэх гээд л...

Утсаа тэжээлээс нь салгана. Тэвчээрийн хүлээсийг зад татах хүч ганцхан түүнд л бий.

Энэ нулимснаас үнэнч хийгээд халуун нь үгүй юм.

 

Инээмсэглэхсэн...
Аравдугаар сарын дулаахан өдөр... Тэнд байдаг модтой сандал. Гэрээсээ эртхэн гарсан бол тэнд хэсэгхээн суух таатай байдаг. Нэг удаа болжморуудыг өхөөрдсөн шигээ тайван сууж байтал саглагар бутан дунд унтаж байсан жаал хүү гэнэт саррхийн босч ирж, бие биенээсээ сүрхий цочиж билээ. Сандран цүнхээ ухаж ёроолд нь байсан хэдэн ширхэг чихэр авч өгөхөд саарьтай бор гараа гэрэвшингүй тоссонсон. Намайг өөдөөс нь инээмсэглэхэд нэг их хөөрхөн инээж билээ. Яг л гэрэл цацрах шиг гуйлгачин хүүгийн инээмсэглэл. Өлөн нүдтэй хүүд өгөх юм хайгаад ахин цүнхээ ухаад өндийх хооронд тэр гүйгээд явчихсан... Гутлынх нь ул гялалзаад л алга болж өгөхөд нь би харин баахан урамгүй хоцорч билээ. Хүүгийн хөөрхөн инээд намайг өдөржин бодлогошронгуй инээмсэглэхэд хүргэсэнсэн. Тув тунгалаг тийм л нүдээр тэгж сайхан инээмсэглэж болох биз ээ. Хувцас хунар, гар нүүр нь хир дагандаа баригдсан ч нүд нь, харц нь гайхмаар гэрэлтэй...
"Инээмсэглэхсэн..." цааш унших »
Зүгээр л...
Өө ёстой нэг зүввв зүгээр л... Яамаар мөртлөө яамаарчгүй, тэгсэн мөртлөө яамаар яасан гачин өдөр өнгөрчвөө өнөөдөр чинь. Тэнгэр бүрхээл, тэгэхээр миний дотор дагаж бүрхээл, тэнд дүүрсэн гуниг, санаашралын манан дотор хэн нэгэн сүүтэгнээд ч байх шиг... алсын манан дунд бүүр түүр сэрвэлзэх модны мөчирт хүрэн алдаад гар богинодох шиг нэг тийм гачлантай... гүй тэгээд тэр мөчрөөс шүүрээд ч яах билээ. Тэгсэн мөртлөө тэмүүлээд бдаг нь юуныхав ай? тэнгэр улам улам бүрхээд л, юу юугүй цас орох гээд ч бгаам шиг, гүй ч юмшиг.. тэгэхээр сэтгэл бас бүрр гачин болоод нулимс нтр урсах гээд ч байх шиг, гүй ч юм шиг...
"Зүгээр л..." цааш унших »
Тавилан минь ганцаардал минь...

Хаашаа ч нуугдах аргагүй ил цагаан талд ганцаардан зогсном... Хагацашгүй гэж санасан хайр, анд нөхөд, хайртай дотнууд минь талын хялгана, тасарсан навчис, ширхэг чулуунд хувилчихаж. Та нарынхаа дунд л зогсох атлаа би хязгааргүй, хоосон цагаан талаас өөр юу ч үл олж үзнэм.

Өнөөдрийн дуу гэсс...

Jonathan Rhys Meyers-August Rush Something Inside

Мөрөөдлийн ой...
s: namar... f: ...? s: bi namar bolhoor iim bolchdiimoo f: ямар? s: baavgai shig ichchihmeer baina f: намар дуусч бна даа s: :( s: husan oid ochij gants hoyor yum uuhgui bol senherdeggui shd, bi s: husaa baig gehed neg tsastai oitoi amraltiin gazar f: оргочих!
"Мөрөөдлийн ой..." цааш унших »
Салхи

Бүсгүй залуу хархүүд хайртай. Залуу хархүү бүсгүйд хайртай байжээ. Тэгтэл бүсгүйд "Чамаас өөр хүнд хайртай юм билээ. Би сонссоон" гэж салхи шивнэж, "Би харсан" гэж сарны туяа нэмэрлэжээ. Гомдсон бүсгүй толгой өөд таталгүй уйлсанд түүний нулимс тэр хоёрын хоорондуур урсан урссаар бүсгүй, залуу хоёрыг нулимсан голын хоёр эрэгт салгажээ. Залуу хархүү эр зоригоо нулимсан гол руу чулуу болгон шидлэв. Ширгэсэнгүй. Залуу шидэн шидсээр бүсгүй уйлан уйлсаар цөхрөхөд тэр хоёрын дундах нулимсан гол татарч хатсан хэр нь хэн хэн нь хуурай голдиролыг гатлан очиж бие биесийг аргадан учралгүй тэр чигээрээ хоцорчээ.

Дарма.Батбаяр "Аниргүйн эрвээхэй" номоос

 

Зүүднээс ирлээ...
Өнөөдөр зүүднээс минь эхлэв. Танихгүй залуу бид хоёр. Үнсэлт. Дургүйлхэвч, зугтахын аргагүй нэг тийм түрэмгий... Гарных нь ширүүн хөдөлгөөн дор би бөмбөгөнөтөл чичирч байсан... .........Бүх юм болоод өнгөрчихсөн ч юм уу эсвэл өмнө нь ингэсэн ч юм уу?.. Тэр надад тамхи асааж өгөв. West... Улалзуулан шуналтай сороод л байсан. Нэг мэдсэн сараалжин төмөр хашааны дэргэдүүр би ганцаараа алхаж явна. Тамхиа сороод л, сороод л... Хашааны цаанаас тасхийтэл шүгэлдэхтэй зэрэг би танихгүй залуугийн царайг тамхины цог улалзах зуур халти хараад л сэрчихэв.
"Зүүднээс ирлээ..." цааш унших »
(Нийт: 40)